Алтан цэцгийн хараал

Нэг их завгүй хүн царайлаад яваад байхаар нь блог дээрээ үзсэн киноныхоо тухай ч болов хальт бичмээр санагдав. Би ер нь сайн кинонд дуртай хүн л дээ, найруулагч болох хүсэл маань ч үүнтэй холбоотой байх. 🙂
Тэнгист Хятадын өнөө үеийн /5-р үе гэдэг юм билээ/ кино урлагийн нүүр царай болсон найруулагч Жан И Моугийн Алтан цэцгийн хараал киног авч ирж гаргасан нь Солонгос сүүдэр шийгээр занимаалддаг манай театрт том дэвшил болжээ. Эхэндээ энэ киног сүүлийн үед моод болоод байгаа эртний хятадын ордны амьдрал, үлгэрийн гэмээр үйл явдал, тулааны урлагаар хачирласан тааруухан драмуудын нэг юмуу гэж харж байсан ч гайхалтай нүүр хувиргалт хийсэн Чо Юн Фатыг арай гэж танимагцаа тогтож үзэхээр шийдлээ. Гэтэл дээрээс нь холливудыг байлдан дагуулаад байгаа үзэсгэлэнт хятад бүсгүй Гон Ли гараад ирэхээр нь тухтайхан сууж аваад үзсэн нь оножээ. Мэдээж энэ нь дээр хэлсэнчлэн домгийн шинжтэй, тулаанаар чимэглэсэн драм мөн болов ч үйл явдлын өрнөл, зураг авалт, график байгуулалт, жүжигчдийн тоглолт, найруулагчийн дүгнэлт зэрэг нь үнэхээр сайн кино юм шиг санагдлаа. Өнгөний ашиглалт нь гайхалтай.., Орхигдсон хотын талбай алтан шар цэцгээр дүүрэн, тулааны дараа ув улаан цус, тэгснээ дорхон нь цэвэрлэж шар цэцэг… гээд л. Ямар ч л байсан гайхалтай сэтгэгдэл төрүүлж айлгаж чаджээ.
Маргааш нь нэт ухаад энэ киноны тухай жаал жуул юм харвал америкт бокс оффисуудаар одоогийн байдлаар 16 саяыг хийчихээд байгаа юм шиг байна. Гарууд үзэгчийн болон критикал үнэлгээ их өгчээ. Дундажаар B+ гэдэг үнэлгээ өгч, том гарууд нь Not bad, but not perfect гэжээ, тэгсэн хэрнээ коммент нь бүгдээрээ л Аймаар! гэсэн байх юм.
Ер нь аймшигт тулаан, хорон явуулгыг эс тооцоход нөхөр нь эхнэрээ удаанаар хордуулж, хорыг нь хайртай хүүгээр нь өгүүлэх, эхнэр нь нөхрийнхөө өв залгамжлагчтай хайр сэтгэлийн холбоотой байх, өөр нэг бяцхан хүүхэд нь ахыгаа алж хаан суух хүслээ илэрхийлэх, аав нь хүүгээ зодсоор байж алж байгаа, эцэст нь ордон юу ч болоогүй юм шиг цэмцийн үй түмэн боол эв нэгдлийн тухай сүлд дуугаа дуулж байгаа зэрэг нь аймаар…
Энэ киноны найруулагч Жан И Мо гээд жинхэнэ хятад төрхтэй царай муутай нөхөр бол лаг юм байнаа. Жү Доу, Улаан дэнлүүний гэрэл гэх мэт кинонуудыг нь баруунд шүтэцгээх юм, Каннын шагнал авсан, Оскарт нэр дэвшсэн гээд л… бид бол Жет Лигийн тоглосон Hero киног нь мөн ч их үздэг дээ. Түүний үеийн гарууд сүүлдээ Чин, Тан улсуудынхаа түүхийг мөлжиж дуусч байгаа бололтой өвөр монголд очоод монгол амьдралаар кино хийчихсэн Венецед ч гэнэ үү, Берлинд ч гэнэ үү шагнал хамаад явж байх юм. Гэтэл манайхан моод болоод байгаа сэдвийн эзэд хэрнээ ганц кино гаргачихдаггүй, уул нь киноны түүхээрээ бол Монгол хятадаас тохой илүү байсансан. Сүүлийн үеийн жишээ л гэхэд Хадаковатай хамт ганц гайгүй кино хийлээ гэсэн чинь чадаагүй, Японууд манай түүхийг гутаалаа гээд л үглээд сууцгааж байдаг.
Үнэндээ түүхийг яг барих албагүй гол нь чөлөөтэй сэтгэх, хийц сайтай байх нь чухал баймаар. Алтан цэцгийн хараалыг ч гэсэн хятадад түүх гуйвуулсан гээд баагийнууд олон юм ярьж л байгаа юм гэсэн.
Эцэст нь энэхүү бяцхан review-г дуусгахаас өмнө Гон Ли гэдэг хятад жүжигчинд ихээхэн дуртай болсноо хэлмээр байна. Жан И Моугийн бараг бүх кинонд тоглосон, ази царай, европ биетэй энэ хүүхэн бол гоёоос гадна ихээхэн чадалтай жүжигчин юмаа. Жү Доу, Алтан цэцэг, Гэйшагийн дурсамж, Ханнибал гэсэн дөрвөн кинонд л гэхэд 4 янзын характерийг гаргасан, тэгсэн хэрнээ өөрийнх нь арга барил бүгдэд нь байгаад байдаг.
Манай халхын сайхан сайхан хүүхнүүд дотор нэг ийм дайны жүжигчин байгаа болов уу.

1 Comment

  1. Алтан цэцгийн хараал гэсэн чинь юу бодогдсон гээч. Хаха. Алтанцэцэг гэдэг нэртэй бөө удган хүүхэн хараал хийдэг тухай бичсэн юм байхдаа гэж бодсон. ха ха. Тэгсэн тэс көндлөн байдаг байшдээ.Энэ киног үзээгүй юм байна. Блогийг чинь уншаад харин үзвэл үзье гэж бодлоо. Харин тэр хүүхэн чинь дажгүй харагдаж байна. Google-дээд үзсэн чинь зүгээр харагдаж байх юм байна. хаха. Сайхан Монгол хүүхнүүдийн тухай нэг блог бичих бодолтой байгаа. Коментоо харамгүй хайрлаарай хө. Гоод лак.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s