Бүгдэд таалагдах нь амжилт уу?

Менежер хүн ямар байх ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах ёстой, өөрийгөө хэрхэн удирдах ёстой вэ гэх мэтийн онолуудыг миний мэргэжлийнхэн бүгд заалгадаг, бие дааж ч нилээн идэвхитэй судалсан. Амьхандаа л менежер болъё, карер хийж “амжилтанд” хүрье гэсэн шүү бодолтой юм даг уу даа. Тийм болохоор огт таалагдахгүй байгаа хүнтэйгээ ч гэсэн инээмсэглээд л ярих, харваасын мангар хүнээс ямар нэг чаддаг юмыг нь олж хийлгэхийг хичээх, өөрөө бүх хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх гэж оролдох гэх мэтийн чадвар хүсвэл надад бий. Гэхдээ би тэгдэггүйг намайг таних, муухай аашлахыг нь харсан олон хүн гэрчлэнэ.
Яагаад мэдсээр байж зөвөөр нь хийхгүй зөнгөртөөд байна вэ..?
Жишээлбэл би карер хийеэ гэж бодоод л одооноос биеэ бэлдээд үг хэл, алхаа гишгээгээ хичээгээд эхэлж болно доо?! юухан байхав, надад заасан, гайгүй ч суралцсан. Гэтэл бодит байдал дээр болж өгвөл жиинс пүүз углана, үсээ засуулахаа нэг хэсэг мартана, костюм өмссөн ч зангиа ер зүүхгүй, пар пар инээж болох болохгүй юмыг чанга чанга ярина, зав гарвал пиво ууна, хажуудаа сууж байгаа охинруу чичрэнэ.
Товчхондоо би хүмүүст биш өөртөө таалагдаж байгаагаар л байх дуртай, энэ байдал нь тэр бүр хүмүүст тааламжтай байгаад байдаггүй байх нь. Учир нь олонхи хүн сая танилцсан бүсгүйтэйгээ рок хөгжим сонсоод толгойгоо сэгсчиж суугаа, чухал чухал юм ярьж байхад инээдэм наргиа болоод байгаа этгээдийг ажилдаа хариуцлагатай, боловсролтой хүн гэж боддоггүйд байгаа юм.
Тэгэхээр жишээлбэл миний бие энэ хэвээрээ өөрийнхөө хүслийг дагаад зөнгөртөөд яваад байх уу, ямар байх ёстой тэр шаардлагад нь орж хүмүүст таалагдаж, хүндлэгдэж, албан тушаал ахиж “амжилтанд” хүрэх ёстой юу?
Ер нь амжилт гэж юу юм бэ, бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөх нь амжилт яг мөн үү?

3 Comments

  1. Ai da. Chuhamdaa yag l goliig n olood hellee de. Uuriinhuuruu baih shig erh chuluu haana baih ve. Zarim baagiinuud alban tushaald hurhiin tuld tursun ehiigee ch hudaldaj medheer baina shuu dee. Neg l ih zangia zuusen ulsuud, neg l ih nom bichij olond taalagdsan humuus baih yum. Tiimerhuu zaluusiin bagiig huulaad hayaval yamar yum garch ireh boloo. hehe.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s