No Revenge – Football quotes

5-р сарын 23. Афины Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод домогт АС Милан & Ливерпүүл. Ямар сайхан тоглолт болох нь ойлгомжтой. 2005 оны шигшээ тогололтод мөн энэ 2 баг үлдэж түүхэнд үлдэх гайхамшигтай тоглолтыг хийж байсныг өдгөө хүн бүр дурсаж энэ удаагийн хариу учрааг хүлээж байгаа билээ. Тэр тоглолтод 3:0-р хожигдож явсан Ливерпүүлчүүд хариу 3 гоолыг хийж тэнцэн улмаар торгуулийн цохилтоор ялж байсан юм. Тиймээс Миланчуудын хувьд тэрхүү өшөө хонзонгоо авах сайхан боломж энэ удаад гарч байгаа. Тэр үед бацаан байсан Кака өдгөө супер од болсон бөгөөд энэ жилийн 12 тоглолтод 10 гоол хийчихсэн гялалзаж байгаа, хамгаалалт нь ямар ч өөгүй шахам бөгөөд ямар ч сайн тоглогчдыг өөрсдийн формд оруулж чадаж байгаагаа 7 хоногийн өмнө Манчестртай тоглохдоо Сан Сирод харуулсан. Тэгэхээр ч одоо муу Хотон шувуунуудыг алаад өгдөг газар даа!!!
Гэтэл үгүй байх нь, дасгалжуулагч Карло Анчелотти хэвлэлийнхний Өшөөгөө яаж авах гэж байна? гэсэн асуултад “Энэ бол ямар нэгэн өшөө авалт биш, бид тэр үеийнх шигээ л хожихын төлөө тоглоно, хожигдлоо гэхэд муу санаж өшөө авах боломжийг хүлээх нь Хөлбөмбөг биш” гэсэн утгатай хариултыг өгчээ. Гайхалтай байгаа биз дээ. Ямар ухаалаг хариулт, ямар гоё ёс зүй вэ. Энэ хариултыг уншаад өнгөрсөн жил Англи, Шведийн тоглолтын дараа Жо Колийн хэлсэн үг мөн санаанд орлоо. Мань эр яалт ч үгүй азаар үнэн гоё гоол нэгийг хийснийхээ дараа хэвлэлийнхний Аз уу, чадвар уу? гэсэн асуултад “Ямар ч гоё гоолыг хийхэд бага зэрэг аз хэрэгтэй байдийм” гэж хариулж байв. Марадоннагийн бас нэг алдартай ишлэл байдаг даа “Бурхны гар” гээд. Яагаав 86 оны дэлхийн аваргаар гялс хийтэл гараараа бөмбөгөө засч авад гоол хийчихдэг. Дараа нь бичлэгийг удаашруулж хараад гар чинь хүрсэн байна ш дээ, шүүгч хараагүй л болохоос гэсэн чинь “Магадгүй энэ бурхны надад болон Аргентинчуудад илгээсэн гар байх” гэж авдаг.

Гэх мэтээр шилдэг хөлбөмбөгчид, дасгалжуулагчдын гайхалтай гоё ишлэлүүд маш их бий, тэр бүрийн цаана их ухаан, өндөр ёс зүй, бас нарийн төлөвлөсөн гэмээр PR харагддаг. Учир нь хөлбөмбөг тэднийг ингэж сургадаг юм. Хөлбөмбөг бол зүгээр л хэдэн хүн бөмбөг хөөгөөд хурдан гүйгээд байх хэрэг биш асар их төлөвшил, арга ухаан, ёс зүй, эрх чөлөө басхүү энгийн боловч чанд, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журам юм. Тиймээс л хүмүүс энэ спортод дурлаж, үүний төлөө догдолж баярлаж харуусан шаналдаг байх. Тиймээс л манай гарагийн хаана ч гэсэн үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, баян ядуу ялгалгүйгээр энэ тоглоомоор тоглодог байх… Гэснээс Эмнэсти интернэрнэшнл нэг гоё реклам хийж. Хөлбөмбөгийн алаг бөмбөг тавиад л болоо, доор нь In this wondeful game, whites and blacks are always together. Stop racism! гэчихэж байгаам даа.

Гадаа 1-р сургуулийн хүүхдүүд хөлбөмбөг тоглож байна, сайн ч тоглох юм. Эдгээр хүүхдүүд PC game тоглолгүй бөмбөг өшиглөж гүйх нь хувцсанд халгаатай байж болох ч зөв хүн болон төлөвшихөд маш чухал нөлөөтэй байх болно. Амараа багшийн энэ тухай “Хөлбөмбөг бол амьдралын сургууль” гээд үнэн гоё нэг нийтлэл байдаг даа. Хөлбөмбөг бол баг юм, бид багаар тоглож сурах хэрэгтэй байна., хөлбөмбөг бол дүрэм юм, түүний гоо сайхан нь дүрмэндээ байдаг, бидний дүрэм ямар байхыг УИХ мэддэг., гэж ирээд л. Нилээн дээхнэ үеийн нийтлэл болохоор дахиад уншихад гэмгүй л байх, уншиж байгаагүй бол заавал уншаарай гэж хэлмээр байна. Мөн олдохгүй бол надад хандаарай.

1 Comment

  1. Amaraa bagshiinhaa niitleliig manidaa uguuch. Bi deer ued 2004 onii songuuliin uer baihaa Ardchilsan namiin biluu yamar sonin deerees bilee dee unshij baisan sanagdaj baina. Yag todorhoi sain sanahgui baina. Ene niitleliig neg udaa halit unshij baisan baihaa. Ter mun boluu? Ter lav mash goyo niitlel baisan. Ganbaa duudaad bid 2 ajil huutsulduj gaduur yavah gej baisan bolhoor oligtoi anhaaraagui. Sanaagui baisan saihan zuiliig sanuullaa. Unshih husel turluu maildeereei hugshuun.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s