It’s raining

Media_http1bpblogspot_dcvkm
Гадаадад байгаа найз маань сонин сайхан юу байна, мэйл бичээчээ гээд байхад нь гүрийж гүрийж өнөөдөр л нэг юм бичлээ ш дээ. “-Урт удаан, хав халуун өдрүүдийн дараа УБ хотод одоо л нэг удтал хүлээлгэсэн бороо орлоо” гээд л хөөрсөндөө бараг шүлэг бичсэн байгаа биз дээ.
Бид ер нь яагаад бороонд ийм дуртай байдаг юм бээ? Зарим хүн их удаан орохоороо уйтгартай муухай гэдэг ч надад бол борооны улирал гээч нь болчихдоггүй л юм бол хамаагүй ээ. Тэгээд борооны тухай жоохон бодсон чинь… хүн төрөлхтөн бороог зөвхөн газрыг дэвтээж ус шим өгдөг талаас нь биш сэтгэл зүйн талаасаа их гоёор санаж сэтгэж байдаг юм шиг байнаа. Энэ нь урлагийн бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг бололтой. Их олон алдартай зураг байдаг гэсэн би мэдэхгүй л дээ. Харин кинонуудаас бол бороотой холбоотой гайхалтай дүрслэлүүд ганц нэгийг санаж байна. Хэдийгээр бороон дундуур ямар нэг үйл явдал болж бужигнах зохиомжийг найруулагчид их ашигладаг ч сэтгэлд үлдсэн нь цөөхөн юм шиг байнаа.

Гэхдээ бороо, кино… гэхээр л надад Shawshank redemption/Шаушанкаас оргосон нь/ хэмээх домогт киноны нэг план шууд нүдэнд тусдаг. Энэ бол Энди /Tim Robbins/ 20 гаран жил ухаж цоолсон чулуун хананыхаа цаадах 500м урт муу усны хонгилоор мөлхсөөр бороо шаагисан тэр нэг шөнө эрх чөлөөтэйгээ золгон цээж дүүрэн амьсгалж, тэр шорон, хүнд он жилүүдийн муу муухайг биенээсээ зайлуулах мэт угаагдан зогсох мөч билээ.
Өөр нэг янзтай гоё дүрслэл бол Сержио Лионы “Америкт нэг удаа” дээр гардаг даа. Нөгөө бацаанууд чинь давс зүүгээд урсгачихсан бараагаа хүлээгээд бороон дунд завин дээр амьсгаа даран сууж байдаг. Тэгж байтал бөмбөлөгнүүд суга үсрэн гарч ирээд л… тэгээд дараа нь анхны орлогоороо бүлгийн фонд байгуулж буудлын сейфэнд хадгалж байгаа, жижиг нь цоожийг нь шалгаж байгаа, тэгээд л нэг их өндөр хоёр байшингийн дундуур явж байгаа эднүүс ч гоё шүү.., ядаж байхад Энио Мориконы хөгжим янтай. Жоохон халуурахад энэ хэсгийн дараа Баци хөөж буудаад жижиг нь оногдчихсныхоо дараа “Нүүдл! би халтираад уначихлаа” гэж хэлдэг хэсэг ч гэсэн аймаар тээ?

Бүхэлдээ бороон дуслаас гарч ирсэн хүн гэж өөрийгөө боддог нэг мэдрэл муутай юм шиг боловч маш ухаантай эрийн/Dustin Hoffman/нэг лаг кино бас санаанд орчихлоо. The rain man гээд… Би тэр киног яагаад ингэж нэрлэснийг сайн ойлгоогүй ч энэ бол яах аргагүй домогт кино гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөнгөнөөс өөр юм бодохгүй бүтэл муутай дүүгээ/тэр нь Том круз/ яаж хүн болгож авч байгаа эднүүсийг нь харсан ч гэсэн rain man шиг сайхан сэтгэлтэй, өөдрөг, тэнгэрлэг амьдрахсан гэж ихэнхи хүнд бодогддог байхаа.

Ер нь энэ киног ойрмогхон нэг тухтай үздэг хэрэг ээ. Та бүхэнд ч бас Batka’s movie box-ийн зүгээс The rain man болон Shawshank redemption-ийг дахин үзэхийг уриалж байна. Мөн бороотой холбоотой иймэрхүү гоё моментуудын талаар коммент үлдээхийг хүсье. Хамаагүй ээ, таалагддаг дууны үг ч байсан болно.
Төгсгөлд нь Shawshank redemption-ээс нэг ишлэл үлдээлээ. Уг киноны лаг лаг диалогуудын нэг хэсэг нь энэ юм.
“Get busy living or get busy dying…”

7 Comments

  1. Bi ene kinond durtai, Yalanguya nadad Andy Dufresne itgelgui bolchihood hanan deer yum bichdeg heseg n ih zugeer. Ugan shorond dotor baih yosgui,undur bolovsroltoi saihan amidraltai baisan hun shuu dee. Amidral n orvongooroo eregsen uchir odoo yagaad ch nemergui, huvi tavilantaigaa evlerene gunigtaigaa suuj baidag shuu dee. Tsuhurch suuj baigaad nuguu jijig tumur alhaaraa hanan deer neree bichih gesen chin hananaas buhel chuluu unaad irdiin. Mani eriin tolgoid zurshiin orj irsen sanaa n 20 jiliin daraa bielelee olj baigaa yum shuu dee. Teheer uunees yug oilgoh yostoi ve geheer unuudur bid Andy shig bish harin erh chuluutei niigemd amidarch baigaa murtluu zorison zorilgiinhoo tuluu tiim tuushtai, uigagui temtsej chadaj baina uu? gej uuruusuu asuumaar sanagdaj baigaa yum daa. Ushuu zunduu zuiliig ene kino deerees olj harj bolno. Erunhii sanaa n eruusuu ene.

  2. Toroo ih sain olj hrjee, zorilgotoi baih tuundee tuushtai bhiig ene kinonoos surch bolno. Bas ter neree bichih getel buhel chuluu unadag hesegt iim neg sanaa bii: Bolomj hezee ch haana ch bdag yum, tshohorch suuhin orond tuuniig olj harah l heregtei!<br/>Tegeheer bolomjiig olj harj ashiglaj chaddag bh l chuhal yum shig bgaan

  3. Boroonii tuhaid naiz ohintoigoo neg udaach gesen boroond hamt norj uzeh umsan gej bodood baidiin. Yadgiim sonin shdee. Erun boroo dajgui shuu. Zuslan deer baij baigaad boroonii chimee sonshoor ajilaas olj avsan yadargaa mini alga boloh shig l sanagddag yum. Saihaan saihan. Alag delhiid tursun mini yamar aztai hereg ve. Unuudur jaahan seruuniig es tootsvol saihan udur baina. Chiig unrteed l …

  4. Boroonoos dursamj urgelj irj baidag. Jijig jijig dusaluud shivren orohod uuriiguu hamgiin az jargaltaid tootsoj ter chiignii uner, ter oron zai tsag hugatsaag haramgui tetgeh shig sanagddag. /Hamaatan/

  5. Turuun Transformers uzeed. Hehe Batka bol huuheldein kino shdee gej helj magadagui. Tehdee ter hiits n taalagdsan. Sanaa geed baih yum alga. Eruusuu l huuhdiin kino baina. Duu, durs, hiits effect bol laitai baina lee. Hehe. Tengis ch goyo kino gargahgui l baina daa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s