Mongol

Эцэг/том/ Бодровын Монгол киног үзлээ. Манайхан мөнөөх хоймортоо залдаг зураг, нууц товчоо хоёроо бодоод пии паа эх сайхан түүх минь энээ тэрээ гээд орилоод байгаа болохоос кино талаасаа бол надад лав таалагдлаа. Нөхөр хэдийгээр монголчуудаас салаавч хүртээд хамтарч кино хийхээ больж Өвөрмонголд очиж хийсэн ч гэлээ манайхны эсэргүүцлийг бас хүлээж аваад зохиолоо бага зэрэг зөөлрүүлсэн юм шиг байна. Дам сонссоноор бол эх зохиол дээр “өвөөг” зүгээр нэг Тангадыг сөнөөхийг хүссэн монгол гэж бичээд шоронд хорих биш нүүрэн дээр нь монгол хүн гэж ийм юм бий гэсэн тамга дараад сармагчин адилаар хүмүүст үзүүлдэг байсан, Бөртэ түүнийг оргуулахаар ирэхдээ жинчиний хүүхэд гаргаж дагавар хатан болох биш янханы амьдралаар амьдардаг гэх мэтийн юм байсан гэнэ лээ. Гэхдээ яахав ээ зүгээр, найзуудаа.

Ерөнхий шийдэл нь яагаад ч юм Рассел Кроу ахын тоглосон Гладиатортай төстэй юм шиг санагдлаа. Тэр дээр бол Рэдли Скот тухайн цаг үе, улс төрийн байдлыг тод дүрсэлж гол дүрийнхээ зорилгыг тод харуулсан. Харин Бодров гуай нилээд домогжуулж хийсвэрлэсэн байна, жишээ нь аянга, цагаан чоно хоёрыг их гоё ашиглах замаар мөнх тэнгэрийн санааг гаргажээ. Сул тал нь гэвэл энэ нөхөр яагаад баахан дайн байлдаан болж дэлхийн талыг эзлээд байсан юм бэ гэдэг нь тод харагдахгүй байна, сүүл хэрд өгүүлэгчээр хэлүүлсэн нэгдмэл хуулийн тухай хэсэгт л цухас санаа нь гарлаа.
Гладиатор гэснээс манай Таданобу ах Рассел Кроу шиг лаг харагдсангүй ээ, уул нь мундаг жүжигчин л юмсан. Харин Жамухад тоглосон казак нөхөр бол сайн байна лээ. Бас Монголд нэг их сүртэй кастинг хийгээгүй мөртөө Бөртэг яаж тийм содон олж аваа вээ гэж гайхмаар байсан шүү.
Зураг авалт бол мундаг гэж болохоор, бас нэг мундаг юм нь тулааны хэсгүүдийг сонин хийсэн байна. Ялангуяа Жамухтай хийсэн байлдааны тулаан холливудын дээд зиндаанд байхаа, юун 300 мурван зуу. За ерөнхийдөө бол энэ кинонд batka’s movie box-ийн зүгээс B+ гэсэн үнэлгээ өгөх байна. Харин та нар юу гэж бодож байна?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s