Dummy Adages

Би бээр өнөөдөр хамаатан садантайгаа бүлэглэж ардын зүйр үгсийг шүүмжлэн алдас хийх гэж байна. Гүй нэрээ, ухаант ардын мэргэн үг минь гэсээр байтал заримдаа маниусаа хэтэрхий мангар болгоод байх шиг байна.
Цэцэн үг цээжинд цэцэг навч ууланд гээд эхэлдэг нь л өөрөө анатоми физиологи болон морфологигүй байгаам. Цэцэн үг энэ тэрээ гаргах байтугай хөнгөхөөн –Аанхаь /асар зөөлөн хэлнэ/ гэхэд ч гэсэн тархи ажилладагаас биш тэр цээж ямар хамаа байнаа. Ядаж уушиг гэвэл дөхөхсөн. Уушиг гэснээс Ам нээвэл уушиг нээ гэж нэг балай үг байна. Тэгээд л тэрийг нь зөв гээд бодчихсон баахан баагий оройжингоо зурагтаар уушгаа нээцгээж лай болохын. Зүгээр л ам нээгээд товчхоон хэлчих юман дээр.
Түрүүний тэр –Аанхаь ч бас учиртай. Дуугүй хүний доодох нойтон гэж гэнэн л байгаа байхгүй юу, ядаж л –Аанхаь ч юмуу –Оохоо гэж дугарах л ёстой. Худлаа гэвэл шалгаад… хаха цааш нь бичих гэсэн чинь мангар санагдчихлаа. Дээр нь До яамнаас муу блогийг минь хэвлэн нийтлэх нэг хэлбэр гэж үзээд цензурдчихэж магад. Цаадуул чинь тэхээс сийхгүй.
Төр түмэн нүдтэй шүү Батка! Гээд баахан мэдээлэгч, матаачид энд тэндээс сарваганалдаад эхэлнэ шүү дээ. Тэгээд одоо тэднүүсийн төмөр нүүртэй мүүртэй нь ч хаа ийн, хүн шоронд хийхээрээ л тэгээд шаацгаадын. Төр гуай одоо төмөр нүүртэй, түмэн нүдтэй мутант юмуу хаашаа ийн. Нэртэйгээр нь түнтгэр өвгөн түмэн жадтай гэчихгүй.
Тэгээд тэр мутантын төлөө оготно боож үхэв гэдэг бас нэг иргэний идэвхи, хувийн эрх чөлөөг мяалсан үг байна. Үнэндээ ингэж хэлүүлж байгаа хүмүүс өөрийнхөө эрх ашгийн төлөө боож үхэхдээ тулдагаас өнөөхийн төлөө тэгдэггүй л байхгүй юу.
Одоо би төртэй холбоотой ганц л үг иш татъя. Тэгэхгүй бол дуусах шинжгүй мангар үгнүүд их байгаан. Биеэ засаад гэрээ засаад төрөө засах гэж… Баяр сайд гэрээ засчаагүй л гээ биз дээ. Эсвэл Цоомоо ажаа гэрээ нөхөртэйгээ засчихлаа одоо төрөө засах… гээд унуул яахын.
Аливаа юманд анхдагч байна гэдэг бол их сайхан. Өнөөгийн бизнесийн ертөнцөд бол амжилтын гол үндэс болчихоод байна. Гэтэл түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг чинь одоо юу гэсэн үг вээ. Бусдыг дуугүй домбоо байлгаж байгаад өөрөө түрүүлэх гэсэн хүний үг үү. Ядаж байхад дуугүй байж байвал бас …нойтон мойтон гээд доромжилчноо. Дээхнэ үед нэг давсаг муутай баагий Хааны албанаас хавчихын алба хэцүү гээд бүлтэрчихсэн юмдаг уу. Одоо баахан хэцүү хэцүү гэсэн гарууд гудамж талбай зам мамаар нохой шиг л сариад зогсоод байхын.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s