Journey in 8002

Би нэг Гуливерийн аялалжуу юм хийснийгээ товчлон тэмдэглэлээ. Мужаа зүүдэндээ баахан бурхадтай шоуддагтай л төстэй юм болсын. <o:p></o:p>

8002 оны 7-р сарын 01. <o:p></o:p>

Эх газрын улсын нийслэл “Капитализмийг алгасагч цагаан морьтой улаан баатар” хот. /Ж.Орвеллийн “1984”-т гардагтай адил улс гэсэн үг/ <o:p></o:p>
Олон арван мянган хүн төв талбай дээр цуглаж тэндээсээ албан бус төрийн ордон болсон эрх баригч намын байрлуу жагсаалаараа алхаж байгааг телевизээр үзүүлж байв. Дарга нарын төрсөн өдрийг тэмдэглэх, эрх баригч нам-засгийн ойн өдрийг тэмдэглэхээс өөрөөр жагсаал цуглаан гэдэг зүйлийг мэдэхгүй хүмүүс ихэд сонирхон үзэж ингэж дарга нараас асуулгүйгээр тэгэх тэгэхдээ үнэн зүйлийг ярьж болдог юм байхдаа хэмээн гайхаж байлаа. Жагсагчид “Атрын 30-р аян”, “Эх оронч намын өдөр” гэх мэтийн зөвшөөрөгдсөн урианы оронд “Хүний эрх, эрх чөлөө”, “Авилгыг устгая” гэх мэтийн уриа барьж чанга дуугаар орилж байсан юм. <o:p></o:p>
Тэгтэл ээлжит тогны хязгаарлалт болж телевиз үзэх боломжгүй болсон учраас хүмүүс төв талбайруу явцгаав. Тэдний дунд өөр цаг үеэс ирсэн Батка миний бие бас байв. <o:p></o:p>
Бензин нийлүүлэгч Цагаан баавгайн улс зөвхөн эрх баригч намын гишүүдэд шатахуун жижиглэнгээр зардаг болсон учраас хүмүүс явган явах юмуу унадаг дугуйгаар л зорчдог ажээ. Хүмүүс улсын үйлдвэрт хийдэг, жижиг хүүхдийнх шиг хэмжээтэй бүгд адилхан улаан өнгийн дугуйг унах бөгөөд өөр дугуй унах гэвэл стандартын бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон гээд замын цагдаа нар баривчилдаг. Шийтгэл нь тун хатуу бөгөөд ялангуяа одоогийн удирдагчийг гарч ирснээс хойш хууль журам чанга хатуу болсон гэж хүмүүс бахархан ярилцах ажгуу. <o:p></o:p>
Үйл явдал болж байгаа газарлуу дөхөж ирэх үест өөдөөс үймж бужигнасан хүмүүс гүйлдэж ирлээ. Удалгүй хойноос нь хөөж байгаа харгис цагдаагийнхны буун дуу сонсогдож эхлэв. Хүмүүс амь амиа бодон гүйлдэхийн хажуугаар замд таарсан том том жип машинууд, тансаг харшуудыг шатааж байлаа. Нийгмийн ялгарал дээд цэгтээ хүрч тэгш бус болсноос доод давхаргынхан нь ингэж эсэргүүцлээ илэрхийлдэг үзэгдэл байдаг гэж хаа нэгтээ уншиж байсантай адил байв. Гэхдээ энэ улсад бүх хүн тэв тэгш бөгөөд нэгэн ижил үзэл бодол, өмч хөрөнгөтэй эв хамтын нийгэм оршдог гэж зурагтаар ярьж байсан юм. Мэдээж энэ нь эрх баригч намын гишүүдэд хамаарахгүй. <o:p></o:p>
Цагдаа нар автомат буугаар шүршин элдэж хоромхон зуур хаа сайгүй цус нөж, үхэж бэртсэн үмүүсээр дүүрлээ. Батка нэгэн шархадсан хүнд туслах гэж оролдож байтал 10-аад цагдаа ирэн бороохойгоор нүдлээ… <o:p>

</o:p>8002 оны 7-р сарын 02<o:p></o:p>
Ухаан ороод харвал ямар нэгэн эмнэлэгийн гадаа хэвтэж байх ажээ. Сайн санаатай хүмүүс түүнийг эмнэлэг дээр аваачсан боловч улсаас олгодог эрүүл мэндийн үйлчилгээний үнэмлэх байхгүйгээс эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзан гадаа гаргаж хаясан нь тэр байв. <o:p></o:p>
Энэ улсад ирээд анх танилцаж найзалсан Чимэдийн гэрлүү явлаа. Очтол Чимэдийн аав, ээж хүүгээ хайгаад явсан байв. Өнгөрсөн өдрийн үйл явдлын үеэр хэдэн мянган хүн баривчилсны дотор байж магадгүй хэмээн горьдож байв. Эсвэл бүр ч муугаар буудуулж үхсэн хэдэн авран хүний дотор ч байж болзошгүй. Гэвч хэн үхсэн, хэнийг баривчилснаа цагдаа нар хэлэхгүй байлаа, мөрдөн байцаалтын ажлын нууц ажээ. <o:p></o:p>
Баривчлагдсан хүмүүсийг бөөнөөр нь хорьж байгаа шоронд очвол хэнийг ч нэвтрүүлэхгүй хэнтэй ч уулзуулахгүй байв. Холоос уулан дээр гарч гарвал хашаан дотор асар олон хүнийг тамлан зовоож байлаа. <o:p></o:p>
Болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл авах ямар нэг хэрэгсэл байсангүй. Өмнөх өдрийн үйл явдлыг хэд хэдэн телевиз үнэнээр нь үзүүлж ёсзүйн ноцтой алдаа гаргасан учраас бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж зөвхөн улсын мэдлийн нэг телевизийг үлдээсэн байлаа. Түүгээр нь Солонгосын олон ангит кино, нийтийн дууны клипүүд л үзүүлэх бөгөөд үе үе шуурхай мэдээ гарах ч зөвхөн улс төрийн товчооны гишүүд хэрхэн хэт даврагчдыг илрүүлж устгасан, тэдний гарт үхсэн хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлж байгаа тухай л ярьж байв. <o:p></o:p>

<o:p></o:p>8002 оны 7-р сарын 03<o:p></o:p>
Чимэд амьд, хоригдож байгаа нь мэдэгдэв. Гэхдээ Мөрдөн байцаах газар, Дотоод явдлын яамнаас байгуулсан Онцгой эрхт комиссоос түүнд хорлон сүйтгэх үйл ажиллагаанд оролцсон хэргээр цаазаар авах ял оноожээ. Өөрөө хэлэхдээ зөвхөн хөдөөгийн иргэдийн эрхийн тухай лозун барьсан бөгөөд нам-засгийн байрлуу дайраагүй гэж байв. Хөдөөнөөс саяхан ирсэн бүрэг, итгэмтгий залуу болох Чимэд ийм хэрэгт оролцсон гэдэгт ойр тойрныхон нь ч огт итгэхгүй байсан ч сөрөг хүчний намын гишүүн байсан, эмх замбараагүй байдал, хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон гэдэг мэдүүлэгт өөрөөр нь гарын үсэг зуруулсан байв. <o:p></o:p>
Аз болж Ерөнхийлөгч хэдэн хүнд өршөөл үзүүлж цаазыг 25 жил хорих ялаар сольсны тоонд Чимэд багтлаа. Түүний хамаатны ах сэтгүүлч нэгэн бээр намын хайрыг магтан дуулсан дууны уралдаанд шалгарч ерөнхийлөгчтэй уулзаж байсан нь хэрэг болжээ. Одоо Чимэдийн гэр бүл төр засаг, удирдагчдын хайр ивээлд улам бүр итгэн сүсэглэх болов. <o:p></o:p>

8002 оны 7-р сарын 04<o:p></o:p>

Төв талбай дээр бас нэгэн жагсаал боллоо. Гэхдээ энэ удаад төр засгийг биш түүний эсрэг эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийг үзэн ядах цуглаан болж байв. Ард түмэн хэт даврагчдыг нам дарсан төр засгаа тойрон нягтарч эв нэгдэлтэй байгааг Үндэсний олон нийтийн телевиз үзүүллээ. <o:p></o:p>Цуглаанд нам-засгийн удирдагчид оролцон атар газрыг эзэмших 31-р аянг хийх болсноо сүр дуулиантай мэдэгдлээ. Мөн Тагнуулын газрын дарга 3 хоногийн өмнөх үйл ажиллагаанд гадаадын гар хөл оролцсон байсныг мэдэгдэв. <o:p></o:p>
Хүмүүс аз жаргалтай, үгүй ядаж тийм гэсэн бодолтой бөгөөд эвтэй найртай, илүү дутуу хүсэл шуналгүй, зохиолын дуунаас өөр зүйл амнаас нь гарахгүй тайван амгалан болжээ. Сүүлийн хэд хоног олон хүн цугладаг бүх газруудыг хаасан учраас гуанзнаас хоол авч идэж чадаагүй миний бие хайж явсаар нэгэн ресторанд орлоо. Мах идэх нь энд хэтэрхий үнэтэй тансаг хэрэглээнд ордог тул ногооны хуушуур авч идэв. Өөр сонголт ч байсангүй. Ажиглаад байхад энд байгаа хүмүүст өөр сонголт гэдэг ойлголт ч байдаггүй юм байна. <o:p></o:p>
Нойр хүрэхгүй байгаа болохоор жаал пиво ууя гэтэл оройн 21.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилдэггүй гэв. Гараад явах замдаа дэлгүүрээс нэг шил пиво аваад гартал гудамж талбай олон нийтийн газарт архидан согтуурсан хэргээр цагдаад торгуулав. <o:p></o:p>
Зуны халуун үдэш ч гэлээ нүүрсний хар утаа тэнгэрийг бүрхэж хаа нэгтээ удахгүй болох Хувьсгалын ойн баярын парадад бэлдэж байгаа хүүхдүүдийн дуу сонсогдоно. Энэ хүүхдүүд шиг байхдаа би ирээдүй ямагт гэгээлэг гэж бодож байв. Тиймээс ч энэ цаг үед ирсэн. <o:p></o:p>

4 Comments

  1. bodit baidliig iluu dutuu ugguigeer oilguuljee. Mash sain bichiglel bna. Gevch, Ireedui iim baigaasai gej bi l lav husehgui.

  2. Saihan bichij, Bi yag iim zuil heleh geed chadahgui baisan yum. Chapaev, Petka, Dooyoo, Choijoo 4-t bodit baidliig sain oilguulmaar baina. Daanch oilgoh ed es dutah baihal daa.

  3. Unshsan chini bur hamag biynii us boschihloo. Yag unentei evlereh gesen chini davsag chinereed baihiin. Uilah gej baigaan bol uu. Erhee edlehee bolichihson chini erhtnuudiihee haana bairldagiig ch martchihsan baina. Songoltgui.,…!??? Ene ug gamshig ni baina. Sanalaa uldeesen H…

  4. Er ni chi humuusiig shantajlah gej eniig bichsen yum uu? Humuus heterhii unen, jinhene unen, Bodit unend durgui bolchihson baina. Ulaan tsetseg, shiveestei hiimel ineemsegleltei tsarai, huseegui hiimel ug, huuramch hair durlal, gemgui hulgai, gemtei shudraga . . . Bosood talbairuu dahin uimeen degdeej segsger hamarlag, yajgii, jaijgii, yaravgar, umgar, hiyamsgar nuhduudiig usdeed chirj gargaj sarmagchingiin turiig baiguuliya. Mandtugai. Setgegdel uldeesen H….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s