Don’t Forget !

Энхбаярын Доржсүрэн
1984 онд Хэнтий аймагт төрсөн. Дунд сургуулиа төгсөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллаж улмаар АНУ-ын Монтана муж улсад 2 жил ажиллаж амьдарч байгаад иржээ. Ирээд Канадын хөрөнгө оруулалттай КАМЛ компанид орчуулагч, аж ахуйн ажилтнаар ажиллаж байсан. Эрх чөлөөний орон гэгддэг Америкаас ирээд жил гаруйхан болж байгаа энэ залуугийн дотор их хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл байжээ. Ээж аавдаа шинэ байшин барьж өгч дүү нарынхаа амьдралыг жигдрүүлчихээд өөрөө сурахаар ирнэ гээд, очсон хүн шингэхийг хүсдэг Америкаас эх орноо зорин ирж. <o:p></o:p>
Харин эх орон нь түүнийг буудаж угтлаа. <o:p></o:p>
Эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн нийгэм ямар байдгийг өөрийн нүдээр үзлээ, бид ингэж амьдарч болохгүй юм байна гэж ярьж байсныг нь мэдсэн юм шиг бууджээ. Харамсалтай нь тэрээр бодож төлөвлөснийхөө төлөө тэмцэж яваад биш, үеэлийндээ очих гээд такси хүлээж зогсоохдоо амь насаа алджээ. Түүний өвөг дээдсийг ч буриад цустай төрснийх нь төлөө хомроглон алж байсан түүх давтагдав уу. <o:p></o:p>

Ренчиндагвын Мөнх-эрдэнэ <o:p></o:p>
1981 онд Дорнод аймагт төрсөн. Чойбалсан хотод дунд сургуулиа дүүргээд цэргийн албанд явж “Онц буудагч” цолтой нэр хүндтэйгээр халагдаж иржээ. Армид үлдэх боломж байсан ч цагдаа болох хүслээ даган Дорнод аймагтаа цагдаагаар ажиллаж хамгийн олон гэмт хэрэг илрүүлсэн оны шилдэг цагдаагаар ч шалгарч явжээ. Оюутан дүү нар, настай ээжийгээ даган Улаанбаатар хотод 3 жилийн өмнөхөн ирж суурьшсан. Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог гэлцдэг хот хүрээ газарт ажил амьдралаа улам дээшлүүлэх гэж ирсэнээс амьдралын төлөө тэмцэж яваад алуулахыг тэр хүсээгүй. <o:p></o:p>
Түүнийг Гадаад хэргийн яамны хойд уулзвар дээр бяцхан хүүгээ зорин 30 метр мөлхөөд шархаа даалгүй нас барсан байхыг нь олжээ. <o:p></o:p>

Цэрэнжавын Энхбаатар <o:p></o:p>
1972 оны 3-р сарын 28-нд Сүхбаатар аймагт төрсөн. Хөдөө аж ахуйн техникумыг дүүргэсэн. Сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхэлж байжээ. Коммунист нийгмийн үе чөлөөт нийгмийн цаг үе хоёрын аль алинд нь амьдарч үзсэний хувьд тэрээр Ардчиллын үнэт зүйлсийг хайрладаг байв. Тиймээс итгэл үнэмшил, хайртай бүхнийхээ төлөө цуглаанд оролцож үзэл бодол нэгтэй байгаагаа илэрхийлсэн. <o:p></o:p>
Гэвч түүний хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан гэж итгэж явсан төр нь түүнийг буудан хороочихоод байхад жишим ч үгүй сууж байна. Тэр галдан шатаагч, дээрэмчин, тонуулчин байгаагүй. Тэгэх шаардлагагүйгээр өөдрөг амьдрах чадалтай нэгэн. Тэр зөвхөн шударга үнэн, эрх чөлөөг л хүссэн юм. <o:p>

</o:p>***<o:p></o:p>
Өнөөдрийн байдлаар мэдэгдэж эдгээр 3 залуугаас гадна 2 хүн буудуулж нэг хүн танигдахын аргагүй болтлоо зодуулж нас бараад байна. Айсандаа болоод эмнэлэгт очиж чадахгүй байгаа маш олон хохирогч бий. <o:p></o:p>Эдгээр залуусын зарим нь шударга ёс, үнэний төлөө тэмцэж яваад амиа алдсан. Зарим нь шударгаар амьдарч мөрөөрөө явж байгаад алуулсан. <o:p></o:p>
Аль алинийг нь бид мартах ёсгүй. Учир нь тэд манай нийгэм, манай төр ямар байгааг харуулж хүний эрхийн төлөө, ардчилсан хөгжлийн төлөө бид ямар их өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг амиараа нотлоод одсон юм. <o:p></o:p>
Тэдэнтэй хамт хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, эх орноо гэсэн сэтгэл одсон юм. Тиймээс бид мартаж болохгүй.

Бүрэн эрхээр нь 2008.07.16-ны 23:30-с С1 сувгаар үзээрэй. <o:p></o:p>

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s