VALKYRIE

Хэтэрхий ухаантай улс төрийн драм Lions for lambs-ийг эс тооцвол Сүүлчийн Самурайгаас хойш амралтын байдалд байсан Том ах эргэн иржээ. Ирэхдээ өрөөсөн гартай, тэр нь хоёрхон хуруутай, өрөөсөн нүдээ төмөр саванд кармалаад явж байдаг аймаар төрхтэй язгууртан угсааны герман оффицерийн дүрээр ирж байна.
Гэхдээ хурандаа Клаус Фон Штауфенберг жинхэнэ аймшигт мангас болох Гитлерээс Герман орныг, цаашлаад Европыг аврахаар зориг шулуудан 20р зууны хамгийн том улс төрийн хуйвалдааныг зохион байгуулсан түүхт хүн юм. Тэдний ажиллагааны нэр VALKYRIE. Домогт өгүүлснээр бол Valkyrie хэмээх сүнс тулалдааны талбарт хэн үхэх хэн амьдрахыг бурхны өмнөөс шийддэг.

Media_http2bpblogspot_hgymt

Гитлерийг алах гэсэн 15 удаагийн оролдлого байснаас Valkyrie ажиллагаа хамгийн том нь. Тэд зөвхөн Фюрерийг алаад зогсохгүй төрийн эргэлт хийж эрх мэдлийг нацистуудаас авах том зорилготой байлаа.
1945 оны 7 сарын 22нд хурандаа Штaуфенбэрг өөрийн гараар цуст яргачинг генералуудтайгаа зөвлөлдөж байхад нь тэсрэх бөмбөг үлдээгээд гарна. Ажиллагаанд 3 генерал дээд тушаалын офицеруудаас эхлээд улс төрчид, цэргийн холбооны дарга гээд олон хүн оролцож нарийн бэлдсэн тул дараа дараагийн үйлдэл сэтгэл хөдөлгөн үргэлжилсээр.., хэдхэн цагийн дотор Рейхстагийг гартаа авч СС-ийн удирдлагуудыг шоронруу илгээнэ. Дараагийн гол бай болох Геббелсийг баривчлах тушаалаа Штауфенберг илгээтэл зөрүүлээд өөрийг нь баривчлах тушаал Берлиний цэргийн командлалд ирж байлаа. Чөтгөрийн Гитлер үхээгүй байж… угаасаа ингэж үхээгүйг үзэгчид мэдэж байгаа ч үнэн байгаасай гэж хүсэн өдийг хүртэл догдлон үзсэн байв.
Энэ нь энэхүү historic war киног үзүүштэй thriller болсныг илтгэнэ. Ердөө 9 сарын дараа өөрөө амиа хорлох дарангуйлагчийг устгахын тулд ямар агуу үйл явдал болсон юм бээ гэмээр.

Өнгөрсөн жил зураг авалт нь эхлэх гэж байхад Германы батлан хамгаалах яам эсэргүүцэл үзүүлж байсан ч эцэстээ тус улсад зураг авахыг зөвшөөрсөн гээд эхнээсээ дуулиан дагуулж хийгдсэн. Хурандаа Штауфенбергийн ач хүүхэд, Германы соёлын сайд зэрэг хүмүүс дэмжиж байсан бол Штауфенбергийн охин бусад нилээн олон германчуудтай адил Том Крузийг тоглохыг эрс эсэргүүцэж байжээ. Учир нь тэдний хувьд энэ маш эмзэг түүх бөгөөд түүхэн баатраар нь холливудын хөөрхөнөөс цаашгүй залуу тоглоод байдаг ч үгүй юм гэж бодсон гэдэг. Ядаж байхад Том ах Scientology гэдэг явцуу шашны байгууллагад элссэн нь тэдний уурыг барж байж.
Гэвч Томын тоглолтоос герман язгууртан харагдахгүй байна гэх мэт шүүмжлэлийг эс тооцвол ерөнхийдөө эерэгээр хүлээж авчээ.

Найруулагч Сингер X-men мэтийн киногоор занималдаж байсан залуухан нөхөр. Зураг авалт нь янзтай, ерөнхийдөө классик. Визуал эффект мөн сайн ч театрт л мэдрэгдэх байх. Valkyrie-д өгсөн Критик үнэлгээ B-, үзэгчийн үнэлгээ B+

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s