2013 оны төсвийн төсөлд хийсэн Тойм судалгаа – Үнэлгээ

Нэг ийм ажил хийлээ, сонирхвол доорх линкээр татаж авна уу. 

Хураангуй

2013 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд хөндлөнгийн үнэлгээ өгч олон нийтийн дундах, цаашлаад парламент дахь хэлэлцүүлэгт зориулсан хэрэглэгдэхүүн болгох зорилгоор энэхүү тойм судалгааг гүйцэтгэлээ. Судалгааны ийм бүтээгдэхүүн нь хэлэлцүүлгийг мэргэжлийн дүгнэлт, баримтаар хангах замаар “илүү сайн” төсөв батлагдан гарахад нөлөөлөх ач холбогдолтой гэж итгэж байна. Төслийн тойм судалгааг хийхдээ төсвийн төслийн орлого, зарлагын тал, тэнцлийн үзүүлэлтүүдийг тус бүрт нь авч үзэн сүүлийн 10 жи

лийн мэдээллийг хамруулсан статистик шинжилгээ хийж гарсан үр дүнг олон улсын жишиг, тогтсон шалгуур үзүүлэлтүүд, зарим эрх зүйн баримт бичигтэй харьцуулан дүгнэсэн. Эдгээр дүгнэлтүүдийг өгөгдөл болгон ашиглаж төсвийн төсөлд судлаач өөрийн үнэлгээг өглөө. Үнэлгээнд Өмнөд Австралийн (Австралийн Холбооны Улсын муж) Засгийн газрын ашигладаг Тогтвортой төсвийн удирдлагын загварыг суурь аргачлал болгон ашиглав.

Гол үр дүнг товч танилцуулбал Төсвийн орлого хэсэгт: Төлөвлөлт хийхдээ  гол нэрийн түүхий эдийн үнийн эрсдлийг тооцоолоход зарчмын өөрчлөлт  гарсан ч уул уурхайн салбараас хамаарах байдал буураагүй,төсвийн орлогын бааз суурь өргөжиж чадаагүй, гэвч эдийн засаг дахь татварын ачаалал нэмэгдсээр байгаа, татварын зардал хэт өндөр бөгөөд бууруулах магадлал бага, хүн амын орлогын татвар иргэдэд жигд, шударга (ижил хувь хэмжээгээр) ноогдохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Төсвийн зарлага хэсэгт: Төсвийн зарлагын тэлэлт хумигдаж эдийн засгийн бодит өсөлт болон инфляцитай уялдах эхлэл тавигдсан ч урсгал зардлын хувь хэмжээ өндөр, түүн дотроо цалингийн болон бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь жил бүр нэмэгдэж байгаа. Төсвийн дотор болон гадна олон тооны тусгай сан бий болж маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаагийн дийлэнхи нь санхүүгийн хувьд үр ашиггүй, тата
свасаар санхүүждэг бөгөөд хаалттай, хяналтгүй байдлыг бий болгож байна. Орон нутгийн төсвийн хувьд эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах чиглэлд томоохон дэвшил гарсан ч аймгуудын төсвийн чадавхи, нөөц бололцоо сул хэвээр, нэг хүнд ногдох төсвийн зардлын хэмжээ эрс тэс ялгаатай байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтууд нь бодлогын зорилт, үйл ажиллагаануудтай уялдаж эрэмбэлэгдэх байдал хангалтгүй, хүлээгдэж буй үр ашиг нь тодорхойгүй байгаа баримтуудыг онцолсон.  

Харин тэнцлийн үр дүнгийн хэсэгт: Төсвийн тогвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн  тэнцвэржүүлсэн ашиг, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх, мөн бусад шалгуур үзүүлэлтүүд зохистой хэмжээнд байхаар төлөвлөгдсөн. Гэсэн хэдий ч орчны болон шийдвэр гаргалтын нөлөөллийн улмаас зарим  үр дүнгийн үзүүлэлт зохистой түвшнээс муудах магадлал өндөр байна. Засгийн газрын өрийн дарамт хэвийн түвшинд байгаа ч жилээс жилд нэмэгдэж түүн дотроо гадаад өрийн хувь хэмжээ буурахгүй байгаа  нь өрийн удирдлагын стратегитай нийцэхгүй байна. Төсвийн эмзэг байдал бүхэлдээ өндөр. Төсвийн орлого төсөвлөснөөс бага  байх эрсдэл бодитой бөгөөд зарлагын хэвийн байдал алдагдах эрсдэл ч мөн бий гэсэн дүгнэлтүүдийг баримтад үндэслэн дэвшүүлэв.  

Эдгээр дүгнэлтүүдийг нэгтгэн 2013 оны төсвийн төсөлд Тогтвортой байдал, Бодлогын уялдаа, Эрсдлийн удирдлага, Үйл явц гэсэн аспектуудаар үнэлгээ өглөө. Энэхүү тойм судалгааны үргэлжлэл болгон төсвийн талаарх шийдвэр гаргачдад зориулсан зөвлөмж, түүний дараа батлагдсан төсвийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээг хийхээр төлөвлөж байна.  

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s