Америкийн төлөө оготно боож үхсэн нь

Монголоор нэг Америкийн сонгуулиар амьсгалсан улсууд, ёстой нөгөө төрийн төлөө оготно боож үхэнэ гэдэг болж байна. Би ч дутахгүй ганц хоёр бодлоо бичээдэхсэн олон хүнтэй маргаанд мэтгэлцээнд орох шинжтэй. Хаашдаа заваарснаараа заваараад энэ тухай жоохон далийя.

 Боож үхэх шалтгаан

Үнэндээ хаа холын америкт хэн сонгуульд ялж байгаа нь бидэнд падлийгүй гэж хэлж бас болохгүй л дээ. Дэлхийн ДНБ-ий 40 шахам хувийг хэрэглэж олон улсын бодлогыг тодорхойлж байдаг улс ямар бодлого баримтлах нь оготонод хамаатай болчихсон цаг. Манай сонгуулиас ялгаатай нь Америкт мөрийн хөтөлбөрөө уралдаалдаг, Засгийн эрх авсан нь дараа нь яг хэлж байснаа хийдэгт байгаа юм.

 Обама яагаад социалист гэж

Дөрвөн жилийн өмнө “Өөчлөе” гэсэн гоё уриатай шинээг PR, хамгийн гол нь Ирак, Афганаас цэргээ гаргана гэдэг амлалтын хүчээр анхны хар арьст ерөнхийлөгч сонгогдсон. Тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал оргил үедээ байсан болохоор Буш угаасаа ялах магадлал бага байсан. Магадгүй Хиллари Клинтон намаасаа гарсан бол америкийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болчихсон л байсан байх. За тэр ч яахав харин одоо тэр цагаас хойш юу өөрчлөгдсөн бэ?

Хямралаас улс орон бүр янзан бүрийн байдалтйа гарсан, зарим нь бүрэн сэргэсэн, зарим нь дараагийн шинэ хямралтай хэдийн учирсан бол агуу их Америк улам уруудсан.

Обамакейр гэж нэрлэгдсэн халамжлах бодлогоос болж нөгөө амбийцтай, эрх чөлөөт өөртөө итгэлтэй Америкчууд төрөөсөө улам ихийг нэхэж жагсаж цугладаг болж байна. Тэр хэрээр нь улс халамжаа нэмж зардлаа нэмснээс түүхэн дэх хамгийн их төсвийн алдагдалдаа хүрээд байгаа. Энэ зардлыг санхүүжүүлэхийн тулд татварын дарамт нэмэгдснээс америкийн бизнесүүдийн өрсөлдөх чадвар суларсан, ажлын байр шинээр бий болгохоо больсон. Ажилгүйдэл одоо мөн л түүхэн дээд амжилтуугаа дөхөж байна. Ер нь хүчирхэг америк эдийн засгийн хувьд сулраад зогсохгүй америкийг америк болгосон идеалаа алдаж байна. Тийм учраас би (ганц би ч биш л дээ)  Обамаг социалист гэж байгаа юм.  

 Социалист байх юу нь буруу юу?

Буруу ч юм байхгүй байж магадгүй ээ, хүн бүр өөр өөр үзэл бодолтой. Миний хувьд эдийн засаг судалж байгаан болохоороо тэр талаас нь л харж энэ бодлого буруу гэдэг нь Обамагийн 4 жил төдийгүй хүн төрөлхтний түүхээс батлагдсан л гэж боддын. Хамгийн сүүлд Грек үүнийг нотоллоо.

Хөгшин культ юугаараа илүү гэж

Гадаад имиж, нас зүсээрээ Обамагаас хамаагүй аттрактив биш, дээр нь мормон шашинтай Ромниг илүүд үзээд байсан юм ер байхгүй. Гэхдээ түүний дэвшүүлсэн эдийн засгийн бодлогыг би илүүд үзсэн юм. Би ч юу байхав энэ талаар мэргэшсэн улсууд харьцуулж үзээд хэрэв Ромни ялбал Америкийн эдийн засагт илүү хэрэгтэй, тэр байтугай өнөөдөр ийм үр дүн гарсан бол маргааш шууд биржүүдийн индекс өсөх байсан гэж хэлж байсан. Гэтэл дутуу мэдээлэлтэй манай facebook, twitter-чид Обама илүү шударга, ард түмэндээ хайртай бараг л фэнгшуй Ганбаа шиг, Ромни болохоор баячуудын талынх гэсэн юм яриад байхыг цөөнгүй сонслоо.

Үнэндээ энэ асуудалта хамгийн хамаатай татварын бодлогын төлөвлөгөөнүүдийг нь хаьцуулахаар Обама бусдаасаа илүү олсон (илүү хөдөлмөрлөсөн, илүү ухаантай байсан) хүмүүсийн татварыг нэмээд дундажуудынхыг хэвээр үлдээгээд, ядуучуудад нь халамж болгож өгье л гэж байгаа. Харин Ромни дундаж орготой иргэд, бизнесүүдийн татварын ачааллыг нь бууруулъя, харин тасарсан баячуудынхыг буурулахгүй, ба нэмэхгүй байя ингэж байж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, америкийн эдийн засаг сэргэнэ гэж санал болгосон. Америкийн эдийн засаг сэргэнэ гэдэг нь дэлхийн эдийн засаг сэргэнэ л гэсэн үг.

Одоо та нараас асууя

Биднүүс биш Америкчууд сонголтоо хийчихлээ. Яахав сонгуульд идэвхитэй ордог залуучууд, эмэгтэйчүүд Обамаг илүү дэмжсэн байна. Илүү халамж, магадгүй илүү “сайн” сошиал амлалтууд таалагдсан байх, ижил хүйстний гэрлэлт, үр хөндөлтийг зөвшөөрнө гэдэг ч юм уу. Гэлээ гэхдээ л нийт саналаа өгсөн хүмүүсийн олонхи нь нөгөө талд саналаа өгсөн бөгөөд сонгуулийн тогтолцооны ачаар Обама дахин сонгогдож байна л даа.

 Харин Обама ялсан явдалд чин сэтгэлээсээ баярлаад байгаа бусад Монголчуудаас би асуумаар санагдаад бүр болохгүй байна. Уучлаарай, та нар яагаад Обама обама гээд үхчих гээд байдаг юм бэ? 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s