Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд 20-иод насандаа хийж эхлэх 5 зүйл

Finance Insider нэг их аятайхан зөвлөгөө оруулсан байхаар нь товчлоод буулгачлаа.

  1. Орлогын олон эх үүсвэртэй бол
    Зөвхөн цалингаараа амьдардаг байхгүйн тулд орлогын өөр эх үүсвэрүүд бий болгоход анхаар. Жишээ нь хоббигоороо мөнгө олох, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, ажлын хажуугаар давхар оролцох боломжтой ямар нэг бизнест хамтрах гэх мэт. Өөрөө саятан болсон хүмүүсийн 65% нь 3 төрлийн орлогын эх үүсвэртэй байдаг.
  2. Хуримтлалаа хөрөнгө оруулалт болго
    Хэрэглээнээсээ илүүчилж хуримтлуулсан мөнгөө зөвхөн банкинд байлгахын оронд хөрөнгө оруулалтын санд оруулах, онлайн хөрөнгө оруулалтын платформд (crowdfunding г.м) оролцох, хадгаламж зээлийн хоршоонд нэгдэх гэх мэт илүү өгөөжтэй байж болох хэлбэрээр хөрөнгө оруул. Гол нь энэ хөрөнгө оруулалт их багадаа биш байнга тогтвортой хийгдэх нь чухал бөгөөд орлогоосоо шууд суутгагддаг байдлаар тохируулж болно.
  3. Зорилгоо тодорхой болго
    Саятан Харви Икерийн хэлснээр “Баян хүмүүс баяжихыг хүсч байгаагаа маш тодорхой илэрхийлсэн байдаг”. Иймд хэзээ хэдэн төгрөгтэй болсон байх вэ гэдгээ тодорхой болгож түүнд хүрэхийн тулд эхний жилд төд, дараагийн жилд төдийг хийсэн байна гэх мэтээр тодорхой төлөвлө.
  4. Хүндэлдэг хүмүүстэйгээ ойр бай
    Амьдралын ухаантай тэртусмаа мөнгө санхүүгийн тал дээр амжилттай яваа хүмүүстэй ойртон нөхөрлөж тэднээс өдөр тутам суралцах нь үр дүнтэй. Ухаантай, зөв хандлагатай хүмүүс ихэвчлэн мөнгөтэй л байдаг.
  5. Томоор сэтгэ
    10 саяыг биш 100 саяыг, 20 саяыг биш 200 саяыг олох тухай бодож сэтгэ. “Дэлхий дээр мөнгө биш харин хангалттай томоор сэтгэдэг хүмүүс л дутагдалтай байдаг” гэж 30 насандаа саятан болсон Грант Кардони хэлжээ.

Амжилт!   

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s